СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр тоглож байсан 11 настай хүүхэд живж амиа алджээ
2021 оны 7 сарын 06
Өнөөдөр /2021.07.06/ 02:46 цагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Зүрхангай” гэдэг газар Орхон голын эрэг дээр хоёр хүүхэд тоглож байгаад нэг хүүхэд нь усанд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын алба хүлээж авчээ.
Тус дуудлагын дагуу өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Б 11 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн тус өдрийн 07:06 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 8 метрийн зайд голын 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж авсан байна. Иймд ард иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээс хараа хяналтаа салгахгүй байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628599
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс