АТГ-ын дэд даргыг томилох ТОМИЛГООНЫ СОНСГОЛ хийнэ
АТГ-ын дэд даргын томилгооны сонсгол өнөөдөр 11.00 цагт ажлын хэсгийн хуралдаанаар явагдана. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус сонсголыг энэ сарын 6-нд явуулахаар тогтсон юм. АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээгээд байгаа билээ.
Сануулахад, УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.
Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.