СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон настай хүүхэд автомашинд мөргүүлж хүнд гэмтжээ

2021 оны 7 сарын 05

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд өчигдөр ​16:00 цагийн үед приус маркийн автомашинд явган зорчигч 7 настай хүүхэд мөргүүлсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хүү одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Тухайн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байхад автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй байх, зам хөндлөн гарахдаа гарцаар зорчих, гараасаа тавихгүй байх, жолооч нар явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
628571
2 эможи

keyboard_arrow_up