Импортын аи-92 бензиний үнэ нэг жилийн дотор 369 ам.доллароор өссөн

2021 оны 7 сарын 05

No description available.

Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн нэмэгдлийн талаар мэдээллээ.

- Монгол Улсын газрын тосны импортын хэмжээ 2020 онд 1.4 сая тонн импортолсон ба эхний хагас жилийн байдлаар үүнээс 700 орчим тонныг хэрэглээд байна. Газрын тосны үнэ өсөх дараах хэд хэдэн шалтгаан байдаг. Бусад орны эдийн засгийн өсөлт. Өнөөдрийн байдлаар бид ОХУ-аас авч буй АИ-92 бензиний 1 литр тутам дотооддоо 1950 төгрөгөөр зарагдаж байна. Олон улсын зах зээл дээрх брэнд тосны үнийн хэлбэлзэл нөлөөлнө. Өнгөрсөн 2020 онд түүхий газрын тосны үнэ нэлээн унасан. Дөрөвдүгээр сард 19,5 ам.доллар буюу хамгийн доод цэгтээ хүрч байв. 2021 оны нэгдүгээр сард АИ-92 1830 төгрөгөөс 4-5-р сарын хугацаанд 3 удаагийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч доод түвшинд хүрч байсан.

ОХУ-ын Роснефьт компаниас авдаг нэг тонн АИ-92 бензиний үнэ 2020 оны зургадугаар сард 292 ам.доллар дээр байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар буюу зөрүү нь 369 ам.доллар юм. Монгол Улсын хэмжээнд 12.7 мянган тонн нөөц бий. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр 30 мянган тонн түлшийг АИ-92 нөөц бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж байна. Бензиний үнэ нь шилэн, ямар ч тохиолдолд нээлттэй байдаг. Импортоор 661 ам.доллароор орж ирж байна. Долларын ханш 2850 дээр харьцангуй тогтвортой байгаа. Мөн онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Өөрийн өртөг 1980 төгрөг дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл ОХУ-аас шууд худалдан авч байгаа үнэ болон ам.долларын ханшаас шалтгаалан тавигдаж байгаа үнэ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628569
0 эможи

DR. PRADHAN
2021-07-05 13:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up