БЗД-ийн баривчлах байрнаас 160 хүн коронавирусийн халдвар авчээ
2021 оны 7 сарын 05
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр хорих ангиуд дахь КОВИД-19 халдварын талаар мэдээлэл өгсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд дарга Бригадын генерал Д.Дамдинцэрэн "Өнөөдрийн байдлаар 16 ялтан Ковид-19 халдвар авсан эмчлүүлж буй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баривчлах байрны хэрэгтэн болон ажилтнуудын 86 хувь буюу 160 орчим хүн халдвар аваад эдгэсэн. Вакцинаа хийлгэсэн байсан тул нас барсан эсвэл хүндэрсэн тохиолдол байхгүй. Тогтмол хөдөлгөөн хийгддэг хорих ангиудад халдвар гарсан." хэмээв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628565
0 эможи
энэтэрбиш
2021-07-06 14:36
наадуул чинь албаар тараагаад байгаа юм өа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс