Маргаашнаас 160 хоригдол шууд суллагдана

2021 оны 7 сарын 05

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 

Хуулийн төсөлд авлига албан тушаалын хэрэг, бэлгийн эрх эрх чөлөө, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хуульд хамаарахгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгасан.

Тодруулбал, мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хүн алах, галт зэвсэг  зэрэг гэмт хэрэг энэ хуульд хамаараагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй. Шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хамаарна. Зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ.

Маргаашнаас 160 хоригдол шууд суллагдана. Нийт 4000 гаруй этгээд өршөөлд хамрагдаж байгаа.

Түүнчлэн Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болсон" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628559
1 эможи

keyboard_arrow_up