Автомашины торгуулийн 50 хувийг өршөөлд хамруулна
Өнгөрсөн Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Маргааш чуулганы хуралдаанаар эцсийн найруулгыг уншсанаар хууль мөрдөгдөж эхэлнэ. Засгийг газраас анх өргөн барьсан Өршөөлийн хуулийн төсөлд жолооч нарын торгуулийг өршөөхөөр оруулсныг хэлэлцүүлгийн үеэр УИХын зарим гишүүд эсэргүүцэж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын саналаар энэ оны аравдугаар сарын 1 хүртэл хугацаанд жолооч нар торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн 50 хувийг нь Өршөөлийг хуульд хамруулахаар баталжээ.
Өөрөөр хэлбэл,тэнсэн харгалзах хугацаатай гэсэн үг. Мөн өргөн барьсан төсөлд нийт хоригдлын 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар 2/3 төсөлд тусгасан байсныг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, өршөөлд хамрагдах хүмүүсийг өргөжүүлэхийг хичээжээ. Анх 16 хувь байсан бол ойролцоогоор 45 хувьд хүргэж баталсан байна. Үүнд зөвхөн суллагдахаас бусад хэлбэрээр орно. Энэ удаагийн Өршөөлийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй юм
Эх сурвалж: zarig.mn
|