ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт зарим нутгаар БОРОО орж, цаг агаар ТОГТУУН байна
Өнөөдөр /2021.07.04/ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүнаймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18- 23 градус, Их нууруудын хотгор орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9- 14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.