Чехийн “SHARK” хэмээх хоёр хүний хэт хөнгөн онгоц Улаанбаатарт амжилттай газардлаа

2021 оны 7 сарын 04

Arslan.mn

Энэ жил Бүгд Найрамдах Чех улс болон Монгол улсын хоорондын харилцаа холбоо тогтоосны 71 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулан Чех улс OK-AUR71 дугаарт “Shark” хэмээх холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулагдан бүтээгдсэн хэт хөнгөн онгоцоо манай улсын өргөн уудам, том газрын дээгүүр нисгэхийг хүсэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Энэхүү хоёр хүний суудалтай хэт хөнгөн онгоцны чартер нислэг нь өнгөрсөн зургадугаар сард /2021.06.26/ 15 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол улсыг чиглэн хөөрсөн ба уг нислэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн цагт амжиж ирхийн тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр нийт таван хоног туулна гэж байсан бол өчигдөр /2021.07.03/ Улаанбаатарт 18:31 цагт амжилттай газарджээ.

Мөн үүнийг Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байгаа юм.

Shark онгоцны техникийн үзүүлэлт

Дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг Shark онгоцонд мэдрэх боломжтой. Shark нь дугуй хураах гидравлик системтэй , өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн Dynon эсвэл Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм.

Энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй холын зайд нисдэг хурдан онгоц юм. 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2,500 км зайг туулах чадвартай юм.

Kevlar карбон файбер хольц ашиглан аэродинамик гадаргуутай өвөрмөц гадаад үзэмжийг хослуулан хийснээрээ SHARK нь хамгийн хурдан хэт хөнгөн онгоц болжээ. Үүний нотолгоо бол дэлхийн дээд амжилтын цувралууд болон дизайнаараа хүртсэн янз бүрийн шагналууд юм. SHARK-ийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд нисэх онгоцыг бүхэлд нь аврах шүхрийн системийг санал болгодог. Онцгой байдлын үед энэ нь бүтэн онгоцны хамт аюулгүй газардах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
628530
5 эможи

keyboard_arrow_up