“Цэнхэр халим“-ын дарамтанд орж амиа хорлох гэж байжээ

2021 оны 7 сарын 04

 

Амиа хорлох оролдлогыг таслан зогсоолоо.

Баянгол дүүргийн .....-р хороонд орон сууцны байрны  9 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага  07 дугаар сарын 03-ны өдрийн 17:37 цагт ирсэний дагуу Аврах ангийн ахлах дэслэгч О.Хосбаяраар ахлуулсан 7 алба хаагч 17:41 цагт очиход иргэн 32 настай эрэгтэй нь “Цэнхэр халим”  нэртэй цахим сүлжээний дарамтанд орж амиа хорлох оролдлого хийж байсныг 10 давхрын айлын цонхоор аврах олс шуудаг, карбин, 8-ийн тоо ашиглан доош бууж аюулгүй болгон, хаалгыг дотор талаас онгойлгох боломжгүй байсан тул  тэлэгч багаж ашиглан онгойлгож тухайн иргэнийг БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628525
0 эможи

keyboard_arrow_up