Шатахууны үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдлээ

2021 оны 7 сарын 03

No description available.

Шатахууны үнэ өнгөрсөн шөнө 20% өсөв. Тодруулбал, АИ-92 литр тутамдаа 300 төгрөгөөр, АИ-95 болон дизель түлшний үнэ 100 хүртэл төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл хэдийнэ бүрдсэн байсныг шатахуун импортлогчид мэдээлсээр байсан юм. Тухайлбал, зургадугаар сарын 12-ноос шатахууны үнэ өсөх нь үнэн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан ч Засгийн газар үгүйсгэсэн юм. 

Гэвч Монгол Улс үйлдвэрлэгч биш экспортлогч орон учраас шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах нь жам юм. 

2020 оныг дуустал 50 ам.доллар даваагүй газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 75 ам.долларт хүрээд байгаа нь шатахууны үнэ өсөх суурь шалтгаан.

 

Эх сурвалж: markets.businessinsider.com

Гэвч Засгийн газар үнийг хүчээр барьж ирснээс үүдэн ийнхүү огцом өсөж байна. Уул уурхайн сайд Г.Ёндон "Иргэдийн өргөн хэрэглэдэг шатахуун бол А92 бензин. 2020 оны тавдугаар сараас хойш А92 бензины үнийг 1,450 төгрөгийн түвшинд барьж байсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа.

Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна" хэмээн мэдэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628521
0 эможи

keyboard_arrow_up