Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

2021 оны 7 сарын 03

Arslan.mn

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628511
0 эможи

keyboard_arrow_up