Усанд суусан тээврийн хэрэгслийг гаргаж, дөрвөн хүнийг аварчээ

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тэмээн олмын гүүр" гэх газарт, Хонгор сумаас Дархан сумын чиглэлд дөрвөн зорчигчтой явсан Ланд-80 маркийн автомашин усанд суусан тухай дуудлагыг долоодугаар сарын нэгний 18:15 цагт хүлээн авчээ.

Улмаар, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 19:25 цагт очиход “Ланд 80” маркын автомашин усархаг борооны улмаас үүссэн тогтоол ус бүхий шаварт суусан байжээ. Аврах ажиллагааг 35 минутын турш явуулж, автомашиныг аюулгүй газарт гарган дөрвөн хүнийг эрсдэлээс хамгаалсан гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628509
1 эможи

keyboard_arrow_up