Ясны хорт хавдартай Намуу-Шийрий ОХИНД тусламжийн гараа сунгаарай

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Зургаан настай Намуу-Шийрий охинд туслах хандивын аянд нэгдээрэй.

Тодруулбал, охины шинжилгээний бататгасан хариу маш ховор тохиолддог ясны хүнд хэлбэрийн хорт хавдар гэж оношилжээ. Шинжилгээний хариуг БНСУ-ын “Самсунг” эмнэлэгт илгээхэд эмчилгээний зардал 400 сая төгрөг болно гэдгийг аав ээжид нь мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөгийг охины аав, ээж, ах, дүү хамаатан садан, найз нөхөд цуглуулжээ. Хавдар зүүн уушгиндаа үсэрхийлсэн, одоогоор зүүн мөрөнд нь түрж ургасан хавдар байгаа бөгөөд хавдрын эс маш хурдацтай задарч байгааг эмч нар анхааруулсан аж. Иймд охин долдугаар сардаа багтаж, БНСУ руу явах шаардлагатай байгаа аж.

Охины аав цагдаа, ээж нь эмч юм байна. Иймд та бүхэн ясны хүнд зэргийн хорт хавдраар өвдсөн Гантөрийн Намуу-Шийрий охинд хандивын гараа сунгаарай.

  • Хандивын данс: Хаан банк 5084175965 Гантөр /аав/
  • Хас банк: 5002375970 Бүжмаа /ээж/
  • Холбоо барих утас : 88107946, 88751084

Намуу-Шийрий охинд туслах урлагийн нэгдсэн хандивын тоглолтыг энэ сарын 7-ны Ням гарагт TV5, TB8, Өлзий телевизээр шууд дамжуулна.

Arslan.mn


Цагдаа аав нь төр түмэндээ тангараг өргөсөн  албатай

Цаг наргүй ажилтай, чанд мөрдөх тушаалтай

Цагаан нөмрөгтэй ээж нь бас  адилхан 

Цар тахлын голомтонд  эрүүл энхийн манаатай  

Яаж ч болохгүй өвчин гэдэг  ямар хэлж ирэх биш дээ

Ясны хорт хавдар туссан ганц "охин үр” нь зургаахан настай

Өөрсдөө хүн  ардынхаа төлөө зүтгэж явахад

Үрийг нь ийм аюулт өвчин ээрч

Өдрөөр биш хормоор амь нас нь хэмжигдэж  байна 

Хүний орчлонд  инээж л явах насан дээрээ

Хүүхдийн өрөвдөлтэй  харц  та биднийг  ширтэж байна

Зулзаган модны мөчир шиг турьхан гараа сунгаж буй

Зургаахан настай хөөрхий охин зутрал, цөхрөл, шаналлаа ялаасай

Зуны цэцэг шиг дэлгэрч инээгээсэй,  ээж аавтайгаа элэг бүтэн байгаасай 

Намуу –Ширий охинд нас хайрлах дэм илгээгээрэй!

Хүн ард  минь!

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628508
1 эможи

keyboard_arrow_up