Морьтойгоо ирж, талбайн хийморийг сэргээж байгаад баярлалаа, ГЭВЧ…
Наадам хийхийг эсэргүүцсэн иргэд төв талбай дээр хоёр дахь өдрөө жагсаж байна. Харин тэдний нөгөө талд уяачид наадмаа хий хэмээн үзэл бодлоо илэрхийлж, морьтойгоо талбай дээр ирээд байна. Тэд Яармагт цугларан хотын төв хүртэл авто машины замаар явсан юм.
Иргэд морьтойгоо ирж, талбайн хийморийг сэргээж байгаад баяртай байна. Гэхдээ есдүгээр сарын 1 хүртэл хүүхдүүдээ эрүүл байлгамаар байна.
Уяачид тэмцэж БОЛНО харин бусдын хөдөлмөрийг уландаа гишгэж сүйтгэж БОЛОХГҮЙ шүү дээ.
Тодруулбал, Яармагийн дэнжээс хотын төв рүү ирэхдээ замын голоор морьдоороо туучуулан тохижуулсан зүлэг ногоог сүйдлэн ирцгээв. Тухайн зүлэг ногоог ТҮК-ийн ажилчид хоёр гурван сарын турш усалж зүлгэжүүлэн арчилж, хотын өнгө үзэмжид анхаардаг. Хүний хөдөлмөр шингэсэн зүйл билээ. Мөн төв талбайг морины баас, шээсээр дүүргэснийг ТҮК-ийн хэдэн ажилчид болон зарим залуус цэвэрлэж буй дүр зурагтай байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|