Замын-Үүд дэх ачаа тээврийн хөлс 7-10 ДАХИН ӨСЖЭЭ

2021 оны 7 сарын 01

Arslan.mnШӨХТГ-аас нийт найман асуудал дээр хяналт шалгалт хийн ажилласан байна. Замын-Үүдийн тээвэртэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх явцад цар тахлын энэ үед тээврийн хөлс 7-10 дахин  нэмэгдсэн нь тогтоогджээ. 

Тодруулбал, дөрөвдүгээр сараас эхлэн Замын-Үүдийн тээврийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтыг ШӨХТГ-аас хийсэн байна. Тус шалгалтаар гуравдугаар сарын 20-ны өдрөөс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ Монгол Улсаас нэвтрэх автомашины үйл ажиллагааг зогсоосон. Улмаар, дөрөвдүгээр сарны 7-ны өдрөөс Хятад улс руу өдөрт 20 тээврийн хэрэгсэл дөрөвдүгээр сарын 10-аас 50 тээврийн хэрэгсэл гэж бага багаар нэвтэрч эхэлсэн. Үүнтэй холбоотой нарийн ногоо хүнсний ногооны хомстол үүссэн бөгөөд жижиглэнгийн үнэ дунджаар 22.2 хувиар зах зээлд өссөн юм.

 Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 7-ны хооронд машин нэвтрээгүй. 7-ноос хойш цөөн тоогоор нэвтрүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөлс нь 20-30 сая болж өсчээ.

ШӨХТГ-ын хяналт шалгалтын явцад нийт 9 жолооч, нэг компанид нийт 38 сая төгрөгийн торгууль ногдуулж 243 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хураах арга хэмжээ авчээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628460
0 эможи

keyboard_arrow_up