СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл автобустай мөргөлдсөн осол гарч, мотоциклын жолооч амиа алджээ

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зургаадугаар сарын 30-нд нийт 307 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон, орон нутагт 2 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Хүүхэд өртсөн осол 1 бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Нийслэлд

  • 2021.06.30-ны өдрийн 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд  Мотоцикл автобустай мөргөлдөж  жолоочийн амь хохирсон.
  • 2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.
  • 2021.06.30-ны өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд автобусны жолооч нь явган зорчигч 10 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.30-ны өдрийн 23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Товчооны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

Орон нутагт

  • 2021.06.30-ны өдрийн 06:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
  • 2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Ховд аймаг Жаргалант сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.30-ны өдрийн 22:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож,  зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628454
0 эможи

keyboard_arrow_up