Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай ЗГ-ын тогтоолыг түдгэлзүүлэх эсэхийг шүүхээр хэлэлцэнэ

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 6-ны өдөр товлогджээ.
Тодруулбал, Лантуун дохио ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг өчигдөр гаргасан.
Тэгвэл шүүхээс 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн байна.

 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								
 Өнөөдөр
 Өнөөдөр