Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Хүний эрхийн үндэсний комиссын /ХҮЭК/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан өчигдөр /2021.06.29/  болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр  наадмыг  хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсч буйг  анхааруулжээ.

Учир нь Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна.

Мориноос унасан хоёр хүүхдийн нэг нь анхан шатны тусламж авч чадалгүй амиа алдаж, нөгөө нь хүнд бэртжээ

Тодруулбал, 2021 оны 06-р сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авсан. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдалд нь хүнд байна.

Үүнээс хоёрхон хоногийн дараа буюу 06-р сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг "Их цагаан  хөтөл" гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас баржээ.
 

 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628399
0 эможи

keyboard_arrow_up