Гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэж, эрүүлжүүлэх байранд хонож буй иргэдийн тоо буурахгүй байна
2021 оны 6 сарын 30
Өчигдөр буюу 06 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1614 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1316 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 23, гэмт хэргийн шинжтэй 66 үйлдэл бүртгэгджээ.
Түүнчлэн
- Согтуугаар автомашин жолоодсон 101
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 114
- Хүний биед халдсан 56
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мөн 157 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 45 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628384
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс