Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 359 дуудлага ирж, ослын улмаас 4 хүүхэд гэмтжээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

2021 оны зургаадугаар сарын 26, 27, 28-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт 4 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл дөрөв бүртгэгдсэн бол орон нутагт нэг хүний амь хохирчээ. Тухайлбал:

Нийслэлд

  • 2021.06.26-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 17 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.  
  • 2021.06.27-ны өдрийн 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн замд, бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 6 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.

Орон нутагт

  • 2021.06.26-ны 22:00 цагийн орчим Дорнод аймаг Баян-Уул сумын нутагт Dayun маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үедээ онхолдож 13 настай хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.27-ны 03:00 цагийн орчим Дорноговь аймаг “Сайншанд сумын нутагт  ачааны автомашин онхолдож жолооч гэмтсэн. 
  • 2021.06.26-ны 06:00 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт суудлын автомашины жолооч майханд унтаж байсан хүнийг дайрч гэмтээсэн.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 196 зөрчил илрүүлсний нийслэлд 115, орон нутагт 81 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо: 

  • Гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх
  • Зорчигчдын хамгаалах бүсийг зүүлгэх
  • Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх
  • Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч хамгаалах бүсийг бүслэн, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628314
0 эможи

keyboard_arrow_up