Э.Анандын ээж: Хими эмчилгээний үр дүнд нурууны хавдар 39 хувиар шимэгдэж, бүрэн эдгэнэ гэсэн хариу авлаа

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Ананд хүүгийн ээж эмчилгээний үр дүнгийн талаар, “Хүү бид хоёр эмнэлэгт хэвтээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эхний хими эмчилгээ маань дуусаж, таван удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийгээд, одоо хоёр дахь хими эмчилгээ эхлээд явж байна. Эхний хими эмчилгээ гурван төрлийн хими тариа 12 цагийн зайтайгаар долоо хоногийн турш хийгдсэн. Үүний үр дүнд нурууны хавдар 39 хувиар багасч, 7.3 см болсон байна. Цусан дахь хавдар ч мөн төдий хэмжээгээр буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Одоо хоёр дахь хими эмчилгээ мөн л гурван төрлийн хими тариа 24 цагийн турш долоо хоног хийнэ. Гэвч цусны хавдрыг бүрэн эмчлэхийн тулд дахин нэг удаагийн хими эмчилгээ хийсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн. Харин сайн мэдээ нь хими эмчилгээний дараа нурууны хавдар нь бүрэн устана гэж хэллээ. Эмчилгээний төлбөр санасныг бодоход өндөр гарчээ. Энэ хүртэл явсан, эцсийг нь хүртэл явж хүүгээ заавал эдгээнэ.

Эцэст нь хэлэхэд монголчууд та бүхэндээ дахин дахин талархлаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628310
4 эможи

Zochin
2021-07-01 13:17
Byatshan huu mini hurdan edgereed eh orondoo ergeed ireerei
keyboard_arrow_up