С.Баярцогт нарын ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хэлэлцэх байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшилсон байна.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээ арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628306
0 эможи

keyboard_arrow_up