УЕПГ: Эрүүгийн 341 хэрэгт ЯЛЛАХ дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 330 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 352 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 56 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2086 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьснаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 341 байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628297
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up