БХТ: “Орон сууцны нэгдсэн судалгаа“-ны шинэчилсэн танилцуулгыг хийлээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

"Барилгын хөгжлийн төв"-өөс ажлын хэсэг байгуулагдан 2021 оны дөрөвдүгээр сард "Орон сууцны нэгдсэн судалгаа"-г хийж гүйцэтгэсэн бөгөөд НААХ, ССМХ хамтран сар бүр мэдээллийг шинэчилэн баяжуулж байгаа юм.

Тус судалгааны мэдээллийг хэрхэн шинэчилэн баяжуулж байгаа ажлын явцыг Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М.Ибрай танилцууллаа.

Мөн 2021 онд нийслэлд болон орон нутагт хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний явц, орон сууцны үнийн өсөлт түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар ярилцаж БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Нарантуяа, Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд нар цаашид судалгааг хэрхэн боловсронгуй болгох талаар саналаа хэлэв.

Танилцуулгын төгсгөлд БХТ-ийн захирал Ц.Амарсанаа судалгааг баяжуулахад анхаарах зүйлсийг хэлж, холбогдох хүмүүст үүрэг өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628295
0 эможи

keyboard_arrow_up