СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд машинтайгаа живж байсан иргэдийг аварчээ
2021 оны 6 сарын 28
Зун цагт иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалдаг болон усархаг борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол эндэгдэл гарах нь ихэсдэг.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд 3 хүн машинтайгаа живж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 цагт очиход иргэн П-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай иргэн Б, Н нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, гол гатлахдаа гарам, гарцтай газраар зорчихыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628294
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс