12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна

2021 оны 6 сарын 27

Covid-19-ийн халдварын тархалт өдгөө вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийг хамрах нь идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тиймээс зургадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Covid-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхлэх юм.

Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэж дүгнэжээ. Энэ дагуу маргаашнаас зорилтот насны хүүхдүүдийг вакцинжуулах аж.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Файзер" вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаа хийж, 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны Ням гарагт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдсэн юм. Харин маргаашнаас  дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.6.26/

  • Нэгдүгээр тунд 844,
  • Хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн

  • 982894 нь нэгдүгээр тунд,
  • 91.1 хувь буюу 868360 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628271
2 эможи

наранцэцэг
2021-06-28 00:17
тхх
keyboard_arrow_up