Өнөөдөр 3488 иргэнийг дархлаажуулна
2021 оны 6 сарын 26
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1.9 сая, хоёрдугаар тунд 1.7 сая иргэн хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын 52 хувийг эзэлж буй юм. Засгийн газар жирэмсэн эмэгтэй, 16, 17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлээд байгаа бол ирэх Даваа гаригаас 12-оос дээш насны хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Хуваарийн дагуу өнөөдөр (2021.06.26) нийслэлд явуулын найман цэг, суурин 22 цэгт 3488 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар 16-17 насны 10.286 хүүхэд вакцинд хамрагдсан байна. Мөн Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 2.227, хоёрдугаар тунд 2.032, нийт 4.259 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628258
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс