ТАНИЛЦ: Ирэх сард хийгдэх олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ

2021 оны 6 сарын 25

Иргэний нисэхийн ерөнхий  газар /ИНЕГ/-аас 2021 оны 7 дугаар сарын Олон улсын нислэгийн хуваарийг гаргасан байна.

Тусгаарлан ажиглах шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 тусаад эдгэрсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.

Мөн ИНЕГ-аас иргэд, зорчигчдод зориулж дараах санамж, анхааруулгыг хүргэж байна.

  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд хандах
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байх
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх болохыг анхаарах
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628251
1 эможи

keyboard_arrow_up