С.Эрдэнийн хүү Э.Одбаяр зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан тул баривчлагджээ

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ үеэр Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, коронавирусийн халдвараар нас барагсдад гашуудал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ.

Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: “Э.Одбаярын тухайд цагдаагийн байгууллагад урд гаргасан асуудлаар зөрлийн хэрэгт шалгагдаж байсан. Өмнө нь цагдаагийн байгууллагаас олон удаа дуудаж тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул очиж Цагдаагийн байгууллага авч явсан байна.

Тайлбар авсан. Мөн С.Зоригийн хөшөөний хажууд бүртгэгдээгүй цуглаан болсон. Цагдаагийн байгууллага  шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэн тул Сүхбаатар дүүргийн цагдаагаас зөрчлийг таслан зогсоож хэлтэс дээр авч ирэн тайлбар авсан байна.”гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628244
3 эможи

Зочин
2021-06-26 22:44
Зөв шалгах хэрэгтэй эргүү юмнууд дураараа аашлаад юм л бол утас нтрээр лайв хийж сүрдүүлсэн өрөвдүүлсэн хямдхан авир гаргана
keyboard_arrow_up