ШУУРХАЙ: Орхон аймаг руу түлш ачиж явсан галт тэрэгний ЕСӨН ВАГОН замын хажуу руу унажээ

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унажээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар замын хажуу руу унасан байна.

Уг галт тэрэг зургудугаар сарын 24-ний өдрийн 20:40 цагт унасан бөгөөд энэ тухай дуудлагыг тус өдрийн 21:45 цагт ОБГ хүлээн авчээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очжээ.

Бороо орж төмөр замын ул шороо угаагдаж зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд ачааны галт тэрэгний есөн вагон унаж, гурван вагоноос түлш асгарсан байна. 

Одоогоор Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, найман техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628221
1 эможи

Зочин
2021-06-25 10:13
Салбарын сайд энэ засгаас хариуцлага шаардахгүй бол болохгүй ээ
keyboard_arrow_up