АТГ-ын дэд даргын томилгооны СОНСГОЛ зохион байгуулна

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг УИХ-д ирүүлээд байна.

Нэр дэвшигчийн томилгооны сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор шийдвэрлэсэн тул томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөн долдугаар сарын 5-ны өдрийн дотор munkhchimeg@parliament.mn цахим шуудангаар ирүүлэх аж. 

 Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628220
0 эможи

keyboard_arrow_up