XӨСҮТ-ийн “Вакцин био бэлдмэлийн төв“-ийн өргөтгөл ирэх сарын 15-ны өдөр ашиглалтад орно

2021 оны 6 сарын 24

Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны 26,9 сая ам долларын санхүүжилтээр “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхөөргүй Дэлхийн банкны 2,864 ам.долларын хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ-ийн "Вакцин био бэлдмэлийн төв агуулах"-ад өргөтгөлийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өргөтгөлийн гадна карказ, гадна шугамын ажил дууссан, дотор заслын ажил хийгдэж байна. Барилгын ажлын явц 50 хувьтай, өргөтгөлийг ирэх сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна хэмээн гүйцэтгэгч компаний зүгээс хэллээ.  

НҮБ-ийн Хүүхдийн сан уг гэрээт ажлыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банк тус барилгын төслийг санхүүжүүлэхээс гадна, агуулахад шаардлагатай эрчим хүчний хэмнэлттэй бүх төрлийн хөргөгч, гүн хөлдөөгч бүхий хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авалт болон Ковакс хөтөлбөрийн хүрээнд түгээгдэж буй Ковид-19 эсрэг вакцинуудыг хангамжийн ажлыг мөн санхүүжүүлж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628192
2 эможи

keyboard_arrow_up