Аж ахуйн нэгжүүд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА“ хөдөлгөөнийг эхлүүллээ

2021 оны 6 сарын 24

Коронавирусийн цар тахлын улмаас хамгийн их хохирол амсч байгаа байгууллага бол хувийн хэвшил, ААН-үүд билээ. Өчигдөр УОК-ын хуралдаанаар ААН-үүдийн ажиллах хугацааг дахин 10 хоногоор хойшлуулаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр ААН-үүдийн төлөөлөл “Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. Гэтэл сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628183
0 эможи

keyboard_arrow_up