Б.БААТАРХҮҮ: УИХ-ын гишүүний мэдээллийг задруулсан хэргээр шалгалт хийж байгаа нь “ҮНЭН“

2021 оны 6 сарын 24

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэх мэдээлэл тарсан бөгөөд энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүний мэдээллийг задруулсан гэх хэргээр цагдаагийн алба хаагчийг шалгаж байгаа юу хэмээх асуултанд Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хэргийн материал задруулсан хэргээр шалгаж байгаа нь үнэн. Тэгэхдээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний хүсэлтээр шалгасан зүйл байхгүй. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал, олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хавтаст хэрэгт байсан баримт, сэлтүүд цахим мэдээллийн сайтаар гарч байгаа дээр шалгалт хийхээс өөр арга байхгүй." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628165
2 эможи

зочин
2021-06-25 07:46
Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдоогүй гэнэ үү.Жирийн хүний нүдээр хүн зодсон,уруулы нь сэт зохисон гээд харагдаад байгаа юм биш үү.Иым юмийг гэмт хэрэг гэхгүй юм бол шүүх байгаад яадаг юм бэ
Эрдэнэ
2021-06-24 16:59
Бага пялдгад...Ичдэггүй шаарнууд вэ.
ард
2021-06-24 13:56
арчаагүй авгай хүүхдэдээ л арслан бар юмнуудыг зайлуулаач.ядаж төрийн чинь нэр цэвэр.
Иргэн
2021-06-24 13:21
Өсөхийн өлөнгөө дараагүй байж Өндөр төрийн минь дэвжээнд бүү ойрт !!!
keyboard_arrow_up