Б.БААТАРХҮҮ: Амралтын газар, баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хориглосон байхад ажиллах зөрчил их байна

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

Туул голын эргээр амрах үеэрээ иргэд амны хаалт зүүхгүй байх, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих гэх мэт асуудал их байна. Цагдаагийн байгууллагаас энэ тал дээр хяналт шалгалтын ажлыг хийж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, НМХГ, цагдаагийн байгууллагаас 2000 гаруй алба хаагч хяналт шалгалтын ажлыг хийж байна. 

Үүнээс гадна томоохон худалдааны төвүүд, бөөний төвүүдэд мөн шалгалт хийж байна. Томоохон худалдааны төвүүдийн хувьд хоёр тунтай иргэдийг л оруулах гэсэн дүрмийг зөрчих явдал байна. Энэ зөрчлийг арилгуулах тал дээр алба хаагч хяналт тавин нар ажиллаж байна. 

НЦУГ-аас өнөөдөр нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналын Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн. 

Цар тахлын үед хүн хоорондын зай бариулж, дэглэм сахиулахын төлөө бүгд хичээж ажиллаж байхад дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулаад архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй.

Амралтын газар, баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хориглосон байхад ажиллаж байгаа зөрчил бас их байна. Нийслэлийн цагдаагийн газраас энэ тал дээр анхаарч, хатуу тэмцэн ажиллаж байна. Энэ хяналт шалгалтыг цаашид үргэлжилнэ. Дэглэмээ биелүүлэн ажиллаж байгаа албан байгууллагуудад талархал илэрхийлье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628164
1 эможи

х
2021-06-24 23:34
хуц лалрааа
Зочин
2021-06-24 15:31
Лицензийг нь л хураачихаач дээ ковидтой үед хууль зөрчөөд байгаа юм чинь торгоод нэмэргүй зөвшөөрөл ийг нь л хураачих
keyboard_arrow_up