Суудлын автомашин онхолдож, 11 сартай хүүхэд амиа алджээ

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Зуслангийн замд буюу Сүхбаатар дүүргийн Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай эрэгтэй хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр зургаадугаар сарын 22-ны өдөр жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт таван хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж, орон нутагт хоёр хүний амь хохирчээ.

Нийслэлд

  • 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг  Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн.

Орон нутагт

  • 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай нярай хүүхдийн амь хохирсон..
  •  07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож  зорчигч гэмтсэн.
  • 00:00 цагийн орчим Төв аймаг  Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 20:00 цагийн орчим Хэнтий аймаг "Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амь хохирсон.
  • 05:00 цагийн орчим  Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүн мөргөж гэмтээсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Сууж явсан зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр-4
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч, зорчигчид тогтмол зүүж хэрэглэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
1
confuse an post
angry an post
628115
11 эможи

keyboard_arrow_up