Дэлхийн шатрын холбооноос Монголын гишүүнчлэлийг ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШАЛТГААН тодорхой боллоо
2021 оны 6 сарын 23
Дэлхийн Шатрын Холбооны Ёс зүй, сахилгын хорооны шийдвэрээр Дэлхийн Шатрын холбоо нь Монголын Шатрын холбооны / МШХ / гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай түдгэлзүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, 2018 онд тухайн үеийн МШХ-ны Ерөнхийлөгч Грек улсын их мастер Гривастай байгуулсан дөрвөн номын зохиогчийн эрхийг худалдан авах тухай гэрээний 50 хувийн үлдэгдэл төлбөр болох 3000 еврог төлөх үүргээ биелүүлээгүй байна. Улмаар, Дэлхийн Шатрын холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын хорооноос саяхан МШХ-ны гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай түдгэлзүүлэхээр мэдэгджээ.
Уг асуудлаар Монголын Шатрын холбооны Удирдах зөвлөл хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
- МШХ-ны дараагийн Их хурлыг зарлан хуралдуулах хүртэл өмнөх удирдлагад гарсан алдаагаа засах
- Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүргийг ажлын хэсгүүдэд хуваарилан зохион байгуулах
- Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин МШХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлэхэд хүргэсэн дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.000 еврог хувиасаа төлж барагдуулан, асуудлыг шийдвэрлэх
- МШХ-ны нэрийн өмнөөс Удирдах Зөвлөлийн гишүүд Дэлхийн Шатрын Холбоо болон Монголын шатарчдаасаа албан ёсоор уучлал гуйхаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628108
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс