БНСУ-д ажиллах хүсэлтэй ИРГЭДИЙГ БҮРТГЭНЭ

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр http://solongos.hudulmur-halamj.gov.mn:5000/ вэб сайтаар бүртгэнэ. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны долоодугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны долдугаар сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны есдүгээр сарын 23-нд зарлана. Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

  • 18-39 настай Монгол Улсын иргэн
  • Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  • БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  • Өнгө ялгах чадвартай
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

 Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга: Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.• Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно. Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
628106
10 эможи

Bishrelt
2021-06-27 18:53
Mash ih talgdjin bn
Jargalmaa
2021-06-25 13:32
Nada bolomj oldox boluu
Түмэнсайхан
2021-06-25 12:01
Гоё2
Ihbayr
2021-06-24 12:14
Yamaar bn
Ihbayar
2021-06-24 12:13
.
keyboard_arrow_up