ГЭРЧ: Үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарын биед ХАЛДЧИХААД хохирогч болж ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГГҮЙ

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Сошиал орчинд нэлээд хандалт аваад буй цагдаагийн алба хаагч эрхийн үнэмлэхгүй мотоцикл жолоодож явсан иргэн Д-гээс 200.000 төгрөг авчирч өгөхийг шаардаж, зодсон гэх үйл явдлыг хөндлөнгөөс харсан гэрчтэй ярилцлаа. 

Сайн байна уу?  Тухайн үед яг юу болсон талаар ярихгүй юу?

Би 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р багийн орчмоор явж байхдаа сумынхаа залуу Д, түүний хамаатны дүү эмэгтэй Э нөхрийнхөө хамт гурвуулаа цагдаагийн алба хаагчтай маргалдаж байхад нь таарсан юм.

Тухайн үед Э цагдааг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлон биед нь халдаж гар устыг нь хүртэл авч шидэж байсан. Хэрэлдэж байхад нь түүний нөхөр утсаараа бичлэг хийж нэг ёсондоо цагдаагийн биед халдаж, эд хөрөнгийг нь эвдлэн сүйтгэж, хэл амаар доромжилж байхад салгаж болиулах ёстой байтал улам өөгшүүлэн утсаараа бичлэг хийж улам дэвэргэж байсан. 

Тухайн маргаан яг юунаас болж үүссэн юм болоо. Энэ талаар та мэдсэн үү?

Цагдаа залуу шалган нэвтрүүлэх пост дээр үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Тэр үеэр манай нутгийн залуу  Д хамгаалалтын малгайгүй, улсын дугааргүй мотоцикл жолоодож явахад нь зогсоож шалгахад эрхийн үнэмлэх ч байхгүй явж байсан юм билээ. Тийм болохоор түүнийг цагдаагийн хэлтэс рүү авч явна. Эрхийн үнэмлэхгүй учир тээврийн хэрэгслээ жолоодож болохгүй түлхүүрээ өг гэж цагдааг шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг гавласан. Тэгсэн чинь түүний дүү Э орилж хашхичин миний ахыг гавладаг чи хэн бэ? Ямар эрхтэй болоод миний ахыг гавлаж байгаа юм гэж орилж, хашхичин тэрүүгээр нэг юм болж цагдааг цохиж байсан.

Сошиал дээр тавигдсан мэдээлэл, постыг харахад тухайн иргэний зөв юм шиг санагдсан. Харин таны ярианаас сонсоход алба хаагчийн зөв байсан юм байна гэж бодогдлоо?

Сошиал орчин хөгжсөн нь малчин бид нарт мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах, эргэн тойронд юу болж байгаа үйл явдлыг шуурхай мэдэж болдог гэж фэйсбүүк, сошиалд их идэвхтэй ордог юм. Харин өөрөө харсан зүйлээ яг эсрэгээр нь бичсэн байхыг уншаад сошиалд тавигдсан болгонд итгэж болохгүй юм байна гэдгийг л маш сайн ойлголоо. Магадгүй би тухайн үед хажууд нь байгаагүй бол Э-гийн бичсэн мэдээлэлд итгэх байлаа. Хэдийгээр түүнийг хэлтэй амтай гэдгийг нутгийнхан маань андахгүй ч тухайн мэдээлэлд нь итгээд түүний талд л орох байсан. Харин үнэхээр байж боломгүй авир гаргачхаад яг эсрэгээр нь гэм буруугүй мэтээр өөрийгөө өмөөрч  бичсэн зүйлийг нь уншаад өмнөөс нь ичиж байна. Тухайн үед надаас гадна тэр хавиар явж байсан машинтай иргэд хүртэл зогсож харж байсан. Тэр хүмүүс ч бас гэрчлэх байх.

Тухайн иргэнийг тэгж авирлаж байхад алба хаагч ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм уу?

Э орилж, хашхичин өнөөх цагдааг П.... минь гэх мэтээр харааж, цохиж байхад тухайн цагдаа би танд хууль ёсны шаардлага тавьж байна гэсэн. Эмэгтэй хүн болохоор магадгүй эсэргүүцэл үзүүлж, хүч хэрэглээгүй байх. 
Цагдаагийн алба хаагчид энгэрийн камер байдаг гэсэн түүнд нь тодорхой бичигдсэн байх. Тэр бичлэгээ тавьж үнэн байдлыг харуулах хэрэгтэй ш дээ. Дандаа бурууг цагдаад өгч өөрсдөө дүрэм, журмаа биелүүлэхгүй юм бол цагдаа байгаад ч яах юм.  Дуртай нь утсаараа бичлэг хийгээд, орилж, харааж зүхээд эмч, цагдаа нараа доромжлоод л эцэст нь өөрийгөө өмөөрсөн пост хийгээд л хамаг амьтнаар өрөвдүүлсэн хүн. Яг ажлаа хийж байгаад гүтгэлэг, доромжлол амссан хүн нь хамаг хүний хараалыг сонсоод, бурууг үүрээд байж болохгүй байх. Миний хувьд ийм шудрага бус зүйлтэй эвлэрч чадахгүй.

Эмч гэж та хэллээ эмч, эмнэлгийн ажилтан бас байсан хэрэг үү?  

Тийм. “Миний ахыг зодсон, Миний ах гэмтсэн” гэхэд нь тэнд байсан эмчид үзүүлэх гэтэл нөгөө эмэгтэй “чамд үзүүлэхгүй, өөр эмчид үзүүлнэ, Чи яг эмч мөн юм уу? Малын эмч юм биш үү?” гэх зэргээр эмнэлгийн ажилтныг хүртэл үг хэлээр доромжилж байсан. 

Өвчин зовлонтой хүнд хэцүү энэ цагт нойр хоолоо хугаслан бидний төлөө зүтгэж байгаа эмч, цагдаа нараа нохойноос дор үзэн гэр бүлээрээ нийлж доромжилж бүр биед нь халдаж, эд хөрөнгийг нь эвдэлж байгааг хараад иргэн хүний хувьд тэднийг өмөөрөх хэн ч байдаггүй юм байна гэж бодлоо. Бас тэднийг үнэхээр их өрөвдөж энэ ярилцлагыг өглөө.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
13
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
4
confuse an post
8
angry an post
24
628077
123 эможи

zochin
2021-07-29 09:04
odoo tsagt hugshin zaluu geltgui ymbii utsaa gargaj ireed hamag amidralaa hvvrnedeg bolchihjee. Barag 00-d baaj bgaa zurgaa tawih ni holgui l bn daa vher mongolchuud min.
zochin
2021-07-29 09:04
odoo tsagt hugshin zaluu geltgui ymbii utsaa gargaj ireed hamag amidralaa hvvrnedeg bolchihjee. Barag 00-d baaj bgaa zurgaa tawih ni holgui l bn daa vher mongolchuud min.
Зочин
2021-06-25 22:25
Шударга хүн байна үнэн зүйлийг үнэнээр нь хэлсэн байна манайхан сошиалыг буруугаар их ашиглаж байна болих
Зочин
2021-06-25 21:55
Гэрч гээд байгаа нөхөр хамаатан садан нь л байна ш дээ
Дэрэм
2021-06-24 14:18
Хэдэн тэр бумаар ч билээ авсан төхөөрөмжөөрөө шалгаад эрхийн үнэмлэх байхгүй бол торгоод, техникийг нь журмлаад л болоошд. Иргэнтэй ноцолдох шороотой хутгаж гавлах ямар ч шаардлаггүй баймаар. Дөнгөж төгссөн ийм гарууд өөрсдийгөө бурханаас хүчтэй болсон мэт аашилдаг нь нэг бишээ. Арга хэмжээг нь аваад цагдаагаас хөөгөөд явуул. Амьдрал үзэг. Жирийн иргэд байхгүй бол Төр Цагдаа Эмч аль нь ч байхгүй. Жирийн иргэдийн хөлс хүчээр олсон татвараар амьдардаг гэдэгээ байнга санаж явцгаа
zochin
2021-06-24 09:07
engriin kamer gej neg ym bdag bizdee iim ued l ashiglah gej zuuj yvdag ym bgaa bizdee
Зочин
2021-06-24 01:51
Цагдаа иргэн 2 хоёулаа эвгүй эргүү гарууд таарчиждээ
Zochin
2021-06-24 00:00
Derged ni bsn yum shig l,bygdiig harsan meddeg yum shig l end darvalzaj,doromjilj,haviin yum bolohoo l bolichih
Zochin
2021-06-23 17:32
Цагдаа, эмч дуудахгүй сайхан амьдарцгаахыг хүсье. Цагдаа эмчийг муулагчдаа. Та бүхэн энэ хүмүүсийг дуудахгүй төрийн үйлчилгээ авахгүй байгаарай. Хувийн хамгаалагч, эмчийн мэргэжилгүй лам, бариачаараа эмнүүлээрэй.
Н.Уранчимэг
2021-06-23 16:31
За худлаа ярилцлага бичихээ болж үз та нар үнэнг бичих хэрэгтэй цагдаа гэхээрээ хүний биед халдах эрхтэй байдаг юмуу энэ цагдаа хүн ялгаварлан гадуурхдаг энэ өвгөний оронд залуу хүн байсан бол ингэж томрох байсан боловуу гавладаг нь яаж байгаа хүн алж хүрээ талсан хүнүү хулгай хийж хүн луйварпадсан уу ингэж хууль сахиулахгүй байхаа ингэж дээрэмдэж дээрэлхэж хууль сахиулахуу яасан их уур омогтой эзэрхийлсэн үйлдлээ зөвтгөсөн цагдаа вэ? Эхнэр нөхрийг очихын өмнө нь надруу залгаж надад юм хүргэж ирсэн ахыг чинь цагдаа барьж аваад гавлаад дээрээс нь өшиглөөд байна гэж утастсан тэгэхээр нь өи нялх хүүхэдтэй учир очиж чапахгүй дүү рүүгээ утасдаж Д ахыг цагдаа гавлаад газар унгаагаад өшиглөөд байна гэнэ очиж учрын ол гэж явуулсан очих үёд нь халуун наранд дээш харуулаад гавлаж хэвтүүлчихсэнбүх хувцас хунар нь тоос шороо болчихсон хэвтэж байсан гэсэн дүү очиод татаж босгоод юу болсон талаар асуухад бичиг баримтгүй гээд гавласан би явган яваад бичиг баримтаа аваад ирье гэхэд нь та тэгэхгүйгээ гээд хавсарч унгаагаад зодсон эрхийн үнэмлэхгүй байхаараа уагдаад зопуулах шалтгаан юмуу тэр чинь аагаа багтаасан хүний зан авир биздээ тэгээд тэр унагааж байгаа хүн нь настай хүн ш дээ энэ үйлдэл зүй бус үйлдэл байгаа биздээ тэр хүн зодуулах шалтгаан уу гавлуулах шалтгаан уу
Үнэн үг
2021-06-23 14:39
Ene tsagdaag muulaad bga golognuud oorsdoo hulgaich nar bga bhoo archaagui lalaruud
Zochin
2021-06-23 13:35
ene erguu tsagdaag zailuulval taarna. hun chanar tui ch bhgui. alban tushaal heden haltar tugrugnii tuluu ner turuu aldsan hogiin novsh
Odontuya Suraa
2021-06-23 10:45
Одооны хүүхнүүд нээх их зантай юм л бол хүн доромжилж утсаа шүүрё бичлэг.зураг болоод л төрийн ажилтанг сүрдүүлдэг болсон нь худлаа биш шүү.Шудрага хүмүүс минь цагдаагаа өмөөрч гэрчилээд Онгироо сагсуу дүрэм журмаа мэддэггүй Хөдөөний нөхдүүдэд хариуцлага тооцуулж арга хэмжээ авхуулж Сургамж сануулга өгүүлэх нь зөв шүү дэ.
Зочин
2021-06-23 09:25
Үүргээ биелүүлээгүй бж өөрийгөө өмөөрч бусдыг буруутгадаг, ажлаа хийж яваа хүмүүст гай болдог мэдрэл юмнууд их бий. Зөвөөр харьцаад ойлгохгүй малуудтай буу шийдмийг нь ашиглаад харьцсан ч яадгийм. Даварчихсан гарууд их бий. Нэг л их адчилал эрх чөлөө ярьсан, нийгэмд хавдар болсон юмнуудыг айлгадаг байвал таарна.
Зочин
2021-06-23 08:18
Хөөрхий цагдаа эмч нар ажлаа л яг дүрэм номоор нь хийжээ.Цаанаас нь хууль дүрэм нь зөрчигдсөн л бол цагдаа хийхээс өөр аргагүй.Мотоцикл заавал улсын дугаартай байж хөдөлгөөнд орно.Унаж явах хүн заавал хамгаалалтын каск дуулга өмсөж хөдөлгөөнд оролцох ёстой.Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолоодогчийн эрхтэйг гэрчлэх үнэмлэхтэй байж хөдөлгөөнд оролцох ёстой байтал алга байжээ.Ийм олон зөрчил таарахаар үүнийг шалгаж мэдсэн хүн явуулж болохгүй шдээ.Тэгээд ч шинэ хуулиар цагдаагийн шаардлагыг биеүүлэх болохоос эсэргүүцэж улмаар ар гэрээрээ ирж хүний олноор зүгээр л өдөр дутмын ажлаа хийж байгаа хүнийг гштгэж зодож цохиж болохгүй.Учир нь тэр цагдаа тийм олон зөрчилтөй хүнийг өөрөө ч явуулж болдоггүй дүрэмтэй байдаг гэсэн биздэа.Бурууг өагшүүлж зөвийг зодож болохгүй гэмт хэрэг шүүдээ.Тэр хүмүүст дорвитой арга хэмжээ авч нийгэмийг цэвэрлэх хэрэгтэй
Зочин
2021-06-23 06:59
Alga bolooo hudla medeelliin site
Zail
2021-06-23 06:36
Hudla medeelel tsatshaa boli haraal idsen hachin sdaga yund n omoorood hudla medeelel tsatsaad bgn ugaasaa naad tsagdaag chne medne heg yog gd hvntei zow haritsaj shaardlaga tawij medehgv archaagvil ym bdiishd emegtei hvn mashin barij baiwal zogsoochood dugaar ntree og tehgv bol ywuulahgv ntr gd l zogsoj bdiishd toriin huwtsaar ooriigoo hamgaalsan archaagvi erde manai nutgiin hvn bolgon l medne naadhiig chne
Дамил
2021-06-23 02:17
Цагдаа өмөөрөөд дараа өөрөө уйлна даа
Saraa
2021-06-23 01:38
Haa gazriin uuriiguu ertuntsiin tuw gj bodson galzuu soliotoi huuhnuud er hunruu uschij orilj charalj yawdgaa bolih heregtei. huuli bol huli duugui bileluuleh heregtei
Зочин
2021-06-22 23:49
ямар хүнээсээ худал мэдээлэл аваад цагдаагаан өмөөрөөд бнаа иймэрхүү мэдээлэл тавихаас ичхээ ч больсон боловсролын асуудалтай ардын сэргийлэгч нар даа
irgen
2021-06-22 23:37
Бор-өндөрийн цагдаа нар сайн ажиллаа хийдэг шүү угаасаа л үнэний төлөө явдаг цагдаа нар иргэний буруу байн шүү дээ угаасаа албан үүрэгээ гүйцэтгэж байгаа цагдаа шүү дээ хүн болгон өөрсдөн дээрээ тусгаж бодохгүй юма гхэд танай гэр бүлийн хүнийг ч юмү эсүүл хамаатан садан ч юмү цагдаа байдгуй өөр ажил хийдэг бол ийм байдалд оруул та яаах байсан бол гэж бодох хэрэгтэй ард түмэн л өөрсдөө зөрчилгүй ном журмын дагуу байж хууль баримтлахгүй юма гэхэд ухамсартай баймаар юма нээрээ
Zochin
2021-06-22 23:22
Зиа одоо буруутай цагдаагаа өмөөрөөд сөрөг мэдээлэл гаргаад эхэллээ.Ингээд л жирийн ядарсан иргэн буруутан болоод үлдэх байх даа аягүй бол.
oyunbold
2021-06-22 22:18
hajuud n baisan yum shigl yarih yum humuus mine bolichih * huuli biyluuleeeguui hund heregle gej gaw boroohoi ugdugiin ger buleeree tanhai hugiin setgehuitei humuus ih bna
Үнэн
2021-06-22 21:32
БОРӨНДӨРИЙН ЦАГДАА НАР АРАЙ ШҮҮ ЯМАРЧ УХАМСАРГҮЙ ОЛОН МОТОЦИКЛ ХУРААНА ДАРАА НЬ ТОНОГДСОН БААХАН ХҮНИЙ ХӨРӨНГӨ ШҮҮХЭЭР ДУУДЛАГА ХУДАЛДАА ХИЙНЭ ӨМНӨ НЬ ХУРААСАН 20 ОРЧИМ МОТОЦИКЛ ЯАЛАА ЗАСАГ ЗАХИРГАА НЬ БАС БҮТЭХГҮЙ АРД ТҮМНИЙ ТАЛД ЗОГСМОООР ЮМ
Арслан
2021-06-22 20:10
Цагдаа бол хүний адаг новшнууд. Эрийн муу цагдаа
Зочин
2021-06-22 19:27
Bichlege tawia vnen zow n garna
Зочин
2021-06-22 19:25
Gerch n ymar hvn be yagad ner us n bhgvi medeelel tawiad bgai
elbeg
2021-06-22 19:14
er ni bol borondoriin tzagdaa xvvxdiin suudalgvi geed torgodog shdee sanuulga manuulga bj boldoggvi yumu
Иргэн
2021-06-22 18:39
Худал мэдээлэл цацахаа болимоор юм аа.
Tergel
2021-06-22 18:10
Ingj hudlaa yrihaa bolih hrgte shuu irgen hunii bied ulain tsaim haldchaad odoo bolhoor ugui gej guriigeed
Чомбоо
2021-06-22 18:08
Худал мэдээлэл байна ямарч мэдүүлэг өгөөгүй гэсэн
Зочин
2021-06-22 17:34
Бүх муу юмны түрүүнд цагдаа явна шаардлага тавиад элдэвийн ёс суртахууны доголдолтой тэнэгүүдэд доромжлуулна. Манай монголчуудад хариуцлагыг нь хүлээлгэж байхгүй бол үхэр монгол тэнэг ш дээ. Аймаар нэгэнтэйгээ ажил төрөл хамтраад хийх ч юмуу, уулзаад хэсэг хугацаа болоход л нэгнийгээ сэгсэрч , залилчих гээд новш. Энэ өвчнийг хар маш дураараа замбараагүй өөрсдөөсөө шалтгаалах хамгаалалтаа хийхгүй бусад руу л дайраад байдаг.
Зочин
2021-06-22 17:01
Энэ цагдаа харьцааны соёлгүй, онгироо, хүний муу үзсэн сагсуу гар шүү дээ гээндээ ч бий гоондоо ч бий
Энхээ
2021-06-22 16:43
Энэ цагдаа 3 сарын курст суусан онгироо сагсуу хачин юм бдын. Хүн дарамталж буудна нтр гэд арай л ёс суртахуунгүй бн ингэж болохгүй цагдаагийн байгууллагад ажиллаж болохгүй хүн дээ. Сүхбат гэд нэг хөөрүү хүн загнасан юм бдын
иргэн
2021-06-22 16:39
Зөв. Үнэнийг л хэлээрэй
иргэд
2021-06-22 15:56
Хүний эрх гэдэг далбаан дор ийм танхайчуудыг нэг хэсэг мундахгүй давраасандаа,одоо болоо,цагдаагийн эрх ашгыг тууштай хамгаалах хэрэгтэй?
Зочин
2021-06-22 15:54
Хошин шог юм уу
Зочин
2021-06-22 15:49
Дөнгөж төрсөн хүүхдийн зориулалтын суудалд суулгасангүй гэж торгож байсан гэж дуулсан хн байнадаа сануулаад явуулж болнодоо . Би хүүхэд гүй болохоор мдгүй нтр гэж яриад зогсож байдаг цагдаашдээ
Зочин
2021-06-22 15:27
Энэ цагдаа нь зөвөөр шаардлага тавьж мэдэхгүй хүнийг дарамталж бсан шүү
keyboard_arrow_up