СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг болон долоон настай хүүхдийг мөргөж гэмтээжээ
Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ослын улмаас нийслэлд тав, орон нутагт нэг хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгдсэн байна.
Нийслэлд:
- 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
- 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
- 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг тус, тус мөргөж гэмтээжээ.
Орон нутагт:
- 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлжээ.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.