СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд ил тогонд цохиулан нас баржээ
2021 оны 6 сарын 22
Баян-Өлгий аймгийн Бугат суманд хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг болжээ.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдрийн 14.30 цагт “Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад хүүгийн гар, хөлөнд цус хуралттай өөр ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байж.
Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр цахилгаанд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.
Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
16
2
628056
20 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс