Согтууруулах ундаа уусан эрэгтэй живж байсныг эсэн мэнд аварчээ

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн ‘’Суварган булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойш 214 км-т, сумын төвөөс зүүн урагш 20 км-т/ Иргэн Ш нь автомашинтайгаа “Хэрлэн” голыг гар татлагат бярваазаар гатлах үед нэг тросс тасарч, нэг троссон дээр автомашин нь тогтоож байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн Ш-ийн “Бонго 3” загварын дунд оврын ачааны автомашиныг иргэд татаж гаргасан байсан. Багануур дүүргийн харьяат иргэн А/54 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь “Хэрлэн” голд живж байсныг эсэн мэнд аварч, иргэн Ч-т хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627952
1 эможи

keyboard_arrow_up