Н.АРИУНТУЯА: Ковидын үед ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчдыг ээлжээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ “Сүүж-Уул“ амралт, сэргээн засах СУВИЛАЛД амрааж байна

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээний талаар “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын их эмч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ариунтуяатай ярилцлаа.

Таны амрыг эрье. “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал нь Улаанбаатар хотоос баруун тийш 68 км зайд “Тусгалтын ам” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Амарч зугаалах, тав тухтай эмчилгээ бариа засал, амралтын орчин хосолсон жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал нь Япон, Солонгос, Хятад, Оросын холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн шинэлэг аппарат, тоног төхөөрөмжүүдээр олон жилийн дадлага, туршлагатай эмч, сувилагч нар мэргэжлийн өндөр түвшинд сувилуулагч бүрд жигд хүртээмжтэйгээр чанартай үйлчилгээг үзүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд сувилал маань анх үүсгэн байгуулагдаж, тэр үеэс хойш 11 жилийн хугацаанд 11,581 хүнд сувиллын тусламж үйлчилгээ үзүүлсэн. “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал нь 1500 метр квадрат талбай байртай. Хүйтний улиралд 44 амрагч хүлээн авах Монгол гэр-5, модон байшин-1, 15 өрөө бүхий зочид буудалтай. Дулааны улиралд 200-250 амрагч хүлээн авах 15 зуны байртай. Мөн Хөвсгөл аймаг дахь “Цагаан шонхор” салбар амралтад нэг дор 40 амрагч хүлээн авах хүчин чадалтай юм. Эрүүл мэндийн яамнаас манай сувиллыг 2013, 2015, 2017, 2020 онуудад Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан гэж үзэн 4 удаа магадлан итгэмжилсэн.

Одоогийн байдлаар “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд хэчнээн алба хаагч, ажилтан үйлчлүүлж байна вэ?

Дэлхий нийтэд тархаад буй Коронавирус /Ковид-19/ цар тахалтай тэмцэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2020 оны 02 дугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын нэг, хоёрдугаар зэрэгт ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болдын өгсөн үүргийн дагуу ачаалалтай ажилласан алба хаагчдын эрүүл мэндийн баталгааг хангах зорилгоор Санхүү, аж ахуйн албанаас эрүүл мэндийг дэмжих зайлшгүй шаардлагатай алба хаагчдын судалгааг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас авч “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй амрааж, эмчилгээ, сувилгаа хийж байна. Тус сувилал нь 2021 он гарсаар 367 үйлчлүүлэгч хүлээн аваад байна.

Сэргээн засах ямар ямар эмчилгээ, үйлчилгээ хийж байна вэ?

Манай сувиллын 3 их эмч, 2 бага эмч, 7 сувилагч нийт эмнэлгийн 12 мэргэжилтэн сэргээн засах уламжлалт 12 нэрийн эмчилгээг 38 төрлөөр хийж гүйцэтгэж байна. Үйлчлүүлэгч алба хаагч, ажилтан, иргэдэд бүх төрлийн бариа засал, бумба засал, уламжлалт зүү, ханах төөнөх засал, уламжлалт сэргээн засал /жин эмчилгээ/, хөдөлгөөн засал, сэргээн засах физик эмчилгээ, эмийн бус аргаар гэдэс угаах, рашааны тусламжтайгаар цөс угаах, хүзүү, нурууны татлага, хүчил төрөгчийн эмчилгээ зэрэг сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

“Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал голдуу уламжлалт аргаар эмчилгээ, үйлчилгээ явуулдаг юм байна шүү дээ. Сэргээн засах уламжлалт эмчилгээний давуу тал нь юу вэ?

Эмчилгээний гол давуу тал нь хийлгэж байгаа хүндээ хоргүй, эмийн бус зөөлөн аргаар эмчилж, эд эсийг сэргээж бодисын солилцоог эрчимжүүлж, биеийн дархлааг сайжруулж бие махбодийг нөхөн сэргээж, эмчлэн эдгээдэгт оршдог. Эмчилгээний үр дүнд нөлөөлдөг бас нэгэн чухал эмчилгээ бол сувиллын хоол юм. Тус сувилал нь мэргэшсэн 4 тогоочтой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лабораторит шинжлүүлсэн амт чанартай, илчлэг, уураг, нүүрс усны агууламжийн чанар хангагдсан 28 нэр төрлийн хоолоор үйлчилдэг.

Тус сувиллаар үйлчлүүлж байгаа алба хаагч, ажилтан ихэвчлэн ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэж байна вэ?

Үйлчлүүлэгч нар маань ихэвчлэн бариа, бумба, төөнүүр, шивүүр засал, гулгуур бумба, энгийн болон цахилгаан зүү, физик эмчилгээ зэрэг үйлчилгээг авдаг. Энэ нь алба, хаагч, ажилчдын ажлын онцлогтой шууд хамааралтай гэж хэлж болно. Жишээ нь оффист ажилладаг алба хаагчдад шар ус хурах, хөөрөх зэрэг асуудал их байдаг. Харин ээлжийн алба хаагчид нойргүйдэл, замын цагдаагийн алба хаагчид нуруу, бөөр зэрэг голдуу өвчилсөн байдаг. Мөн цаг зав багатайгаас шалтгаалаад түргэн хоол, шарсан, хуурсан хоол идсэний улмаас ходоод, нойр булчирхай өвдөх зэрэг зовиурууд илэрч байдаг.

“Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалд алба хаагч, ажилтнаас өөр хүмүүс үйлчлүүлж болох уу?

Болно. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтан, тэдний гэр бүл, үр хүүхэд болон ахмад ажилтан, энгийн иргэн ч үйлчлүүлэх боломжтой. Манай сувиллын нэг өдрийн өртөг нь үйлчлүүлж буй иргэнээс шалтгаалаад өөр өөр үнэтэй. Тухайлбал, тус иргэн нь эрүүл мэндийн даатгал төлдөг бол 45.000, эрүүл мэндийн даатгал төлдөггүй бол 60.000, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан болон одоо ажиллаж буй алба хаагч бол 25.000, алба хаагчийн гэр бүл бол 30.000 төгрөг байдаг.

Алба хаагч, ажилтан, иргэддээ хандаж зөвлөгөө өгнө үү?

Хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Аюулт цар тахалтай энэ үед алба хаагч, иргэд маань дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэж, түргэн хоол болон хайрсан, хуурсан, шарсан хоол хүнснээс аль болох татгалзаарай. Халуун бүлээн шингэн зүйлс ууж, халуун шөлтэй хоол идэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь дархлаа дэмжинэ. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Өдөр бүр өөртөө 30 минутын цаг, зав гаргаж явган алхах, гүйх, ажлын байрны дасгал хийх зэргээр эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь зүйтэй юм гэж зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Нийт алба хаагч, ажилчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
627944
1 эможи

we
2021-08-04 14:10
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
we
2021-08-04 14:09
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up