УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч, машинаасаа түлхэж унагажээ

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэх мэдээлэл oчигдoр цахим мэдээллийн сувгуудаар түгсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Гэр бүлийнхнээс нь гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн нь үнэн. Эхнэрийг нь хохирогчоор тогтоогоод байгаа” гэсэн юм.

Цагдаагийн байгууллагын дуудлага хүлээн авах 102 дугаарын утсанд бус, хүүхдийн тусламжийн 108 дугаарт “Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дахь “Жаргалант” хотхонд иргэн Ж.Мөнхбат эхнэрээ зодоод байна гэсэн мэдээлэл үүрийн 04.00 цагийн үед ирсэн аж. Үүний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтсийн алба хаагчид тухайн хаягт очиж шалгахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр, 36 настай Д.Б-ыг машинаасаа түлхэж унагаан орхиж явсан байсан гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд “Манайх “Жаргалан” хотхонд амьдардаггүй. Би эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” хэмээгээд байна. Цаг- даагийнхан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эл үйлдлийг шалган Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, эсэхийг нягтлах аж. Зoрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зoрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй. Зарим хэвлэлд мэдээлснээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрсэн үйлдэл анхных биш гэнэ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа oнгoрсoн долоо хоногт сонгогдсон тойрогтоо ажиллаад буцах замдаа Баянхонгорын Бууцагаан сумын нутагт осолд oртoж, автомашин нь замын хашлага мoргoсoн байна. Автомашинд явсан хүмүүс гэмтээгүй аж.

Г.Цолмон

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
627927
4 эможи

Иргэн
2021-06-19 19:16
Энэ төрд болж байгаа юм байна уу. Төр барих ёс зүй төлөвшөөгүй Анандбазар, Мөнхбат нарыг хууль тогтоох болон гүйцэтгэх аль ч шатанд ажиллахыг нь хориглооч... намгандаа шигдсэн төрийн эрх баригчид чадахгүй л дээ. Эмэгтэй гишүүдийн дуу хоолой хаана байнаа. Ийм болхоор эмэгтэй гишүүдийг сонгох хэрэг алга...
Irgen
2021-06-17 22:54
Хөдөөний хөөсөн мантуу
Иргэн
2021-06-17 20:35
Шинэ засагт эзлэх суудлаа бодоод дуугарах эмэгтэй гишүүд байхгүй шүү !!!!өнгэн дээрээ жэндэр гэж ярихаас биш яс юманд дуургарах зоригтой хүүхэн нэгч байхгүй...харин үүнийг далимдуулж хор найруулах аргаа бодож байгаа...тэгээд ч манжийн ордны хатадын хуйвалдааны тухай кино орой болгон гарч байхад энэ чинь мэрэгжил дээшлүүлэх дамжаа биш үү???ха ха
Зочин
2021-06-17 20:14
Анандбузар энэ нэг найрагч ухаантай сагасан юмыг зайлуулаачээ төр гэж бна уууу
Зочиг
2021-06-17 20:12
Энэ гомо бандийг сайхан зодохиймсаан
Зочин
2021-06-17 19:48
За юун сүртэй юмбэ эр эм 2 хэзээ нэг нь буруутай байсын 2 лаа л харилцан хэрүүл зодоон хийдэг биздээ
зочин
2021-06-17 17:37
Энэ өмхий новшийг зайлуулаач ээээээээээээээээээээ
иргэн
2021-06-17 15:29
Хүчирхийлэгчээ УИХ зайлуулаач ээ. Гутамшиг.
иргэн
2021-06-17 15:02
УИХ ын эмэгтэй гишууд манлайлаад Монхбат Анандбазарын эсрэг тэмцэх хэрэгтэй.
keyboard_arrow_up