МҮБХ-ноос “Бүх цэргийн наадам“ хийх ЗӨВШӨӨРӨЛ хүсжээ

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Бүх цэргийн наадам зохион байгуулах асуудлаар дараах мэдэгдлийг хийлээ. 

Мэдэгдэлд "МҮБХ-ноос Улсын онцгой комиссоос 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр гаргасан "2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг "Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Тавантолгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн онцгой комисст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хүргүүлж, зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627926
0 эможи

Irgen
2021-06-19 09:09
Ene buh nertei mahan tolgoinuudaa hazaarlaach e, ene ulsad yamar ch hereggui buteesan yamar ch uils ugui malnuud gevel ed shuu, yadaj nuhtsul bdliig oilgodggui ee
Зочин
2021-06-17 21:16
Юу яриад байгаа юм бэ өвчин ихсээд байхад наадам ярих юм аа арай2
иргэн
2021-06-17 16:47
өвчлөл ихсээд байгааг энэ бөхчүүд ер нь ойлгодог юм болов уу.ийм балай юм аа болиоч
K
2021-06-17 15:27
Ene nil dopintoi yamnuud zugeer gedsee ileed khevtej baidag boloosoi
зочин
2021-06-17 14:56
юун бүх цэргийн наадам бэ,болиоч ээ.өвчин ихтэй байхад
keyboard_arrow_up