Халиун буга агнаж, мах, эд эрхтэнг тээвэрлэж явсныг илрүүллээ

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Айрган нуур гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнасан гэмт хэргийг иргэн Д үйлдсэн болохыг илрүүлж бугын эвэр, мах, хөрөө, хутга зэргийг хураан авчээ.

Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627924
1 эможи

Зочин
2021-06-17 16:09
baigal xamgaalagchaa ajiliin hiilgeechee xairiin sxan amitan zvgeer neg torgoh bish mash ondor dvngeer torgoh xeregtei zvgeerl xori
F
2021-06-17 15:30
5 Jil bulgan aimgaas zorchikh erkhiig khaaad l guitsee yu
keyboard_arrow_up