Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн ДОЛОО ХОНОГ хязгаарлана

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

Улсын онцгой комиссын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа, үр дүн, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төсөл,  коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл-ийн  талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллах /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах,

Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны 06:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627861
0 эможи

Зочин
2021-06-16 12:38
keyboard_arrow_up