Монголчуудад хилээ нээсэн орнууд руу ХЭРХЭН ЗОРЧИХ вэ?

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

COVID-19 цар тахал хүн төрөлхтнийг жил хагас гэрт нь хорьсон бол вакцины ашиг тусаар улс орнууд харилцан хилээ нээж эхэллээ. Цар тахалтай удаан хугацааны турш тэмцсэний үр дүнд зарим оронд  халдварын тархалт багассан бол нийтлэг дүр зураг нь эдийн засгаа дэмжих хувилбараар агаарын хил чөлөөтэй болов. Энэ сургаар аялагчид үүргэвчээ зэхэж, аж ахуйн нэгжүүд зочдоо угтах бэлтгэлээ хангаад байна. Харин цар тахлын онцгой нөхцөл байдлын үед аяллын виз нь вакцины пасспорт гэж төсөөлж байгаа бол өнөөдрийн байдлаар ихэнх орнууд хоёр тун вакцинд биш PCR шинжилгээний хариунд итгэж байна. Ялангуяа, манай улстай харилцан хилээ нээсэн улс орнуудын нийтлэг шаардлага нь 72 цагийн доторх PCR шинжилгээ гэнэ. Тухайлбал, Энэтхэг улсад нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ  хийлгэж сөрөг гарсан бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Харин Тайланд визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байна. Энэ мэтээр монголчуудад хилээ нээсэн орнууд ямар шаардлага тавьж байгаа, хэрхэн зорчих талаарх мэдээллийг хүргэе.

Турк

Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

Энэтхэг

- Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсвэл агаарын тээврийн  компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ.

Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ  хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Харин цар тахлын мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.

Грек

-PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсвэл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг  жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

Бразил

-Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

Америк

-Хоёроос дээш насны хүмүүс вакцинд хамрагдсан эсэх нь хамаагүй PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. Сүүлийн гурван сарын хугацаанд COVID-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байна.

Индонези

- 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд  тав хоног байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсвэл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

Эмират

-PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй.

Киргиз

-72 цагийн өмнө PCR шинжилгээ  өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

Тайланд

-Вакцины гэрчилгээний загвар баталсан. Энэ оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627860
0 эможи

Зочин
2021-06-16 12:38
keyboard_arrow_up