ОСНААУГ: Шинэ ажилтнуудад мэргэжлийн ур чадвар олгох “СУРГАЛТЫН ТАНХИМ“-ЫГ ашиглалтад орууллаа

2021 оны 6 сарын 15

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12" нь дасан зохицолын журмын хэрэгжилтийн хүрээнд шинээр ажилд орж байгаа ажилтнуудыг дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар олгох, хүний нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, тасралтгүй хөгжих зорилгоор тус салбарын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон нийт ажилтнуудын дэмжлэгтэйгээр сургалтын танхимыг тохижуулж нээлтээ хийлээ.

Тус танхимын нээлтэнд “Орон сууц нийтийн аж ахуйн газар”-ын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Баруун түгээх төвийн дарга П.Батсайхан мөн Баянгол дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсүрэн нар оролцлоо.

Нээлтэнд ирсэн зочид тус танхимын үйл ажиллагааг цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627846
0 эможи

keyboard_arrow_up